Tuesday, July 26, 2011

Фатима тосгоны явдал буюу Ертөнцийн 3 Нууц

100 гаруй жилийн тэртээ нэгэн малчин айлын гурван хvvхэд "Тэнгэрийн сайхан бусгvйг" хий vзэгдлээр vзсэн бєгєєд тэрээр тэд нарт ертєнцийн гурван нууцыг хэлж єгсєн хэмээн ярих болсон бєлгєє.
Энэхvv гурван нууцын хоёр нь єдгєєг хvртэл олон тvмэнд тодорхой болж нийтлэгдсэн бєгєєд харин гурав дахь нууц нь єнєєг хvртэл Ватиканы хийдийн зооринд хатуу чанд нууцлагдан хадгалагдаж байгаа ажээ.

Тэр малчин айлын хvvхдvvдийг Лучиа, Франческо ба Ячинта хэмээн нэрийдэх бєгєєд тэд Португалийн Фатима хэмээх тосгоны дэргэдэх нэгэн модны оройд хєвєх багахан vvлэн дотороос тэрхvv сайхан бvсгvйг харсан гэх ажээ.






Энэхvv нууцлаг бvсгvй тэднийг сар бvрийн арван гурванд энд ирж тvунтэй уулзаж байхыг хvссэн байна. Энэ хооронд дээрх хvvхдvvдтэй учирсан сонирхолтой явдал тосгоныхны сонорт хvрч, дараа сарын арван гурванд тэдгээр хvvхдvvд тосгоныхоо тавь орчим хvмvvсийн хамтаар дээрх модны дэргэд очсон ажээ. Хэдийгээр тэдгээр хvмvус дээрх модны оройгоор хєвєх I нэгэн хэсэг жижиг vvл манан мэтийг узсэн боловч тэдгээр хvvхдvvдээс єєр хэн ч тэр тэнгэрийн бvсгvйг олж хараагvй ажээ. Энv байдал дараачийн саруудад ч єєрчлєгдєєгvй тул vл итгэгсэд тэднээр тоглоом тохуу хийх болжээ. Гэвч тэдгээр хvvхдvvд vнэхээр тэр бусгvй vзсэн гэдгээ андгайлан хэлсээр, сар бvрийн арван гурванд єнєєх газраа ирсээр байлаа.

1917 оны 10 дугаар сарын 13-ны нэгэн бороотой бvрхэг єдор єнєєх узэгдэл эцсийн удаа vзэгдсэн бєгєєд энv удаад бурхны ид шидийг vзхийг хvссэн тоо томшгvй олон католик шашин шvтэгчид дээрх модыг эргэн тойронд нь бvчсэн байжээ. Энv удаад ч тэр хvvхдvvдээс єєр хэн ч дээрх бvсгvйг vзээгvй байна.

Харин энэ удаад, єнєєх бvсгvй єєрийгєє бурхны эх дагина хэмээн илчлээд, ертєнцийн гурван нууцыг хэлж єгєєд vvлэн дундаа уусан алга болсон ажгуу. Яг тvvний дараа тэнгэрийн vvлс гэнэт ярагдан, асар том наран газар дэлхий дээр унах гэж байгаа мэт ойртон ирсэн нь тэнд байсан хэдэн мянган хvмvvс ийнхvv ертєнцийн эцсийн єдєр иржээ хэмээн ихэд айж сандарцгаасан байна. Гэвч удалгvй наран єєрийн байх газраа очиж тогтсон ажээ. Тэнд байсан хvмvvсийн ярьснаар энэхvv vзэгдэл дараа нь хоёр дахин vзэгдсэн байна.

Энэхvv ертєнцийн гурван нууц гэдэг нь юу байсан бэ.

Франческо ба Ячинта нар 1918 онд тархсан хурц халдварт томуу євчинд нэрвэгдэн нас барсан ажээ. Харин Лучиа Ромын Пап ламын хvсэлтээр дээрх vзэгдлийн талаар тодорхой бичиж єгсєн бєгєєд vvндээ дээрх ертєнцийн гурван нууцыг ч бичсэн ажээ.

Тэдгээрийн нэгдvгээрх нь тамын орны тухай vзэгдэл байсан бєгєєд

харин хоёрдугаарх нь дэлхийн хоёрдугаар дайны эхлэл, явц, тєгсгєлийн талаар байсан байна. Тэрээр бичихдээ, "Дайны тєгсгєлд нэгэн асар их бєгєєд хор хєнєєлтэй гэрэл гарна" хэмээгээд, мєн Гитлер 1938 онд Австрийг эзлэн тvрэмгийлэхийг урьдчилан хэлсэн байдаг байна.



Лучиа бvсгvйн хvссэнээр, гуравдахь нууцыг хэзээ ч хvн тєрлєхтєнд мэдэгдэж болохгvй гэсний дагуу дээрх нууцыг, дугтуйнд хийж лацдан, чандлан хадгалагдсан ажээ. Гэвч энэхvv дугтуйг сvvлчийн Ромын Пап лам Еоханнес XXIII анх удаа 1960 задалж уншсан ажээ. Тvvний уншсан энэхvv ертєнцийн гуравдахь нууц нь єндєр дээд гэгээнтнийг маш ихээр айлгаж сандаргасан тул тэрээр энэхvv нууцат дугтуйг даруй буцааж лацадаад, цаашид хэзээ ч задалж, энэхvv нууцыг нийтэд мэдэгдэж болохгvй хэмээн лvндэн буулгасан ажгуу.

3 дахь нууц нь юу юм болоо ????????

(3 дахь нууцын тухай мэдэхийг хүсвэл холбоо барина уу!)

2012.12.21 Doom's day буюу Дэлхийн Сүйрэл тохиолдох уу?

 Хvн тєрєлхтєн удахгvй 2012 онтой золгоно. Апо-калипсис болох тэр єдрийг майя vндэстнvvд бvр 1000 жилийн ємнє зєгнєжээ.

Энэ vед 26000 жилд ганц тохиох vйл явдал болох тул дэлхий даяар маш их ач холбогдол єгч байна. Зарим улс орон тэр єдєр хvртэл хичнээн жил, cap, єдєр vлдсэнийг ухраан тоолж эхлэв
Энэ бvх хєл vймээн 2006 оны тавдугаар сард хэвлэгдсэн "2012 он. Кетцалькоатль буцаж ирнэ" гэсэн номноос болж дэгдсэн юм. Тус ном ганцхан сард хэдэн мянган ширхэг борлогдож, нийт 40 000 хувь хэвлэгджээ. Тvvнээс гадна 2006 оны 12-р сард дэлгэцнээ гарсан, Мел Гибсоны майячуудын соёл иргэншлийн тухай єгvvлсэн "Апокалипсис" хэмээх кино єргєн олны сонирхлыг энэ сэдэв рvv чиглvvлсэн бололтой.

2012 оны 12-рсарын 21 буюу 12.12.21 гэсэн тоо хvн тєрєлхтєнд тун чухал гэнэ. Энэ онд майячуудын 5126 жил vргэлжилсэн он тоолол тєгсєнє.

Сэтгvvлч Лоуренс Жозеф "2012 оны Апокалипсис: соёл иргэншлийн мєхлийн тухай судалгаа" хэмээх номондоо "Асар том сvйрэл болно" гэжээ. Анагаагч, зурхайч Эндрю Смит "Эр, эм бурханлиг эхлэлийн хоорондын тєгс зохирол нь нєхєн сэргээнэ” гэж "2012 оны хувьсгал: 1-р боть. Бэлтгэл" хэмээх єєрийн номонд зєгнєв. Гэтэл Дэниел Пинчбек "Ухамсарт єєрчлєлт гарах ба энэ бvхэнд уугуул нутгийнхны далд мэдлэг болон сэтгэцэд нєлєєлєх мансууруулах бодисууд чухал vvрэгтэй байх болно" гэж бичжээ. Саяхан л нэгэн мянган тєгсч, шинэ мянган хэрхэн айдас хvйдэс, элдэв таамаг тєрvvлж, сэтгэл догдлуулан ирсэн шиг тийм хvлээлт олон тvмний дунд vvслээ. Oлон нийтийн мэдээллийн хэрэгслvvд "Хvн єєрийн гараар байгаль орчноо сvйрvvлж байна" гэж шуугин, дээр нь дэлхийн бараг бvх шашин "Эх Дэлхийгээ аврахын тулд тvvнтэй нэгд" гэж уриалж буй нь хvмvvст хvчтэй нєлєєлж байна.




Харин эрдэмтэд эртний майячуудын зєгнєлийг орчин vед хар дом, шид тарнийн ёслолтой холбох гэсэн оролдлогыг няцааж байна. Майячууд маш єндєр хєгжилтэй соёл иргэншилтэй, бичиг vсэг, математик, одон орны салбарт асар их мэдлэг хуримтлуулсан гvрэн байсан. Тэд Мезоамерикт хэдэн зууны турш оршин тогтнож, манай эриний 300-900 онд хєгжил нь оргилдоо хvрчээ. Майячууд он тооллыг Испанийн колоничлолын дараахнаас хэрэглэхээ больсон юм. Тэдний хуанли 5000 гаран жилийн турш vргэлжилсэн, одоо дуусаагvй байгаа. Харин тvvнийг тєгсєхєд "тэг он" эхлэх аж.

Флорид мужийн Мезоамерик судалгааны хєгжлийн сангийн гvйцэтгэх захирал Сандра Нобл "Эртний майячууд бvтэн мєчлєг дуусах vед том баяр ёслол зохиодог байсан. Гэхдээ 2012 оны 12-р сарын 21-нд Бурхны Шvvх эсвэл сансрын хэмжээний сvйрэл болно гэлцэх нь дэмий яриа. Халаасаа тvнтийлгэх гэсэн олон хvний арга заль" гэжээ.

Зарим зурхайч 2012 оны vйл явдлыг ододтой холбож тайлбарлажээ. Євлийн єдєр шєнє тэнцэх vед Нар 26000 жилийн турш анх удаа Тэнгэрийн заадастай нэгэн шугаманд жагсана. Жозеф энэ vед "Дэлхийн нэгдсэн цагаар 12.12.21-ний vдшийн 11:11 -д Тэнгэрийн заадсаас дэлхийд хvрч ирдэг энергийн урсгал гажиж, тасалдана" гэжээ.

Харин эрдэмтэд "Од эрхсийн энэ байрлалд эртний майячууд ач холбогдол єгч байсан гэдэгт эргэлзэж байна. 2012 оны онцгой vзэгдэл гэдэг нь хэвлэлийнхний хєєрєгдєл, мєн майячуудын тvvхийг єєрийн зорилгод ашиглах гэсэн хvмvvсийн явуулга" гэж мэдэгдлээ.                                                                                                



Дэлхийн хамгийн аймшигтай 10 газрын нэг болох Винчестерийн сүнстэй байшин




Калифорнийн San Josfi уг байшин байх бөгөөд 1881 онд Olivier Winchester-ийн бэлэвсэн эхнэр өөрийн байшингаа хамгийн анх сүнстэй гэдгийг олон нийтэд зарлаж байсан аж. Тэрбээр зэвсэг үйлдвэрлэдэгээрээ алдартай нэгэн байсан бөгөөд түүний тансаг харшид сүнснүүд харагдах болсонд тэрбээр ихэд эмзэглэжээ.



Түүний байшинд тахир дутуу болсон цэргийн сүнснүүд маш ихээр харагдах болсон бөгөөд эдгээр цэргүүд “Winchester” зэвсгийн үйлдвэрийн тэсрэх бөмбөгөнд өртсөн хүмүүс байсан аж. Ингээд хатагтай тансаг харшаа орхиж явахыг хүссэн ч харин яаж тэднээс хол байх талаар нэгэн үзмэрчээс зөвөлгөө авсан байна.
Үзмэрч түүнд сүнснүүдтэй хамт амьдрахыг хүссэхгүй байгаа бол нэмж өрөө барих хэрэгтэй хэмээн зөвлөжээ.

Хатагтай Sarah Winchester 40 жилийн дотор тансаг харшдаа 100 гаруй өрөө нэмж барьжээ. Тэрбээр 1922 онд нас барсан гэнэ. Харин одоо түүний сүнстэй харшид олон жуулчид зочилдог бөгөөд тэд уг байшингийн сүнстэй гэдэгт нь татагддаг юм байна. Адал явдлыг эрхэмлэдэг, хий үзэгдэл байдаг гэдэгт итгэдэггүй жуулчдын хөлсийг чийхруулан үргэлж савж байх, хаалганууд, хэн нэгний тасралтгүй алхах чимээ, энд тэнд сүүмэлзэж харагдах дөл, байсхийгээд л өөрөө эргэх хаалганы бариул гээд тэнд учир нь үл ойлгогдох нууц энэ байшинд олон аж.


Энэ байшингаар аялж байгаа бичлэг

Хараал дагуулсан эд зүйлс

   Албан ёсоор бүртгэгдсэн хамгийн аймшигтай явдал 17 дугаар зууны үеийн Японд болсон юм. Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.
Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамарсан аймшигтай түймэр дэгдсэн байна.


1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм. Энэ мэтээр хараал дагуулсан эд зүйлийн талаар баримттай мэдээ цөөнгүй. Гэхдээ ийм явдал зөвхөн эрт дээр үед гардаг байсан гэж бодвол ташаа хэрэг болно. Орчин үед ч гэсэн ийм явдал цөөнгүй болж байсныг албан ёсоор бүртгэгдсэн баина.

Хамгийн зартай хараал дагуулсан эд нь Холливудын од Жэймс Дины барьж яваад осолдсон “Порше” машин юм. Энэ явдал 1955 онд болсон бөгөөд Жэймс Дин газар дээрээ нас барсан аж. Машиныг засварын газар авчирч засч байтал гэнэт нурж засварчны хоёр хөлийг нь бяц даржээ. Үүний дараа машиныг задалж зарав. Ингэхэд хөдөлгүүр, кардан голыг нь авто машин сонирхогчдын уралдаанд оролцдог хоёр жолооч худалдан авчээ. Энэ хоёр нь яг нэг өдөр, нэг уралдаанд оролцож байгаад хоёулаа мөргөлдөж нас барсан байдаг.


Жэймс Дин Порш машинтайгаа



Жэймс Диний Машины ослын зураг
 
  Поршегийн “арьсыг” нь Дины дурсгалд зориулан боогосон үзэсгэлэнд өгчээ. Гэтэл үзэсгэлэнг нээх өдөр гэнэт түймэр гарч дахин гурван хүн нас барав. Үүний дараа арьсыг засварлан Холливудын одуудын эд зүйлсийг дэлгэн үзүүлдэг үзэсгэлэнд байрлуултал тавцан дээрээс гэнэт салж унаад нэг үзэгчийн хүзүүг нь хугалан нөгөө ертөнц рүү илгээчихсэн байна. Үхэл энэ мэтээр эд зүйлсээр дамжуулан “наргих”-аас гадна бас зугаацдаг гэхэд болно.

Лиза Поттер нэртэй Англи эмэгтэйн нөхөр нь төмөр замын зөрлөгөөр гарах гэж яваад галт тэргэнд дайруулан нас барсан байна. Тэр явдлаас хойш Лиза нь тэрхүү зөрлөгөөр зам гарна гэхээсээ үхтлээ айдаг болсон байна. 11 жилийн дараа тэр эмэгтэй эхийгээ дагуулан салхилж явахдаа гэнэт төмөр замын зөрлөгөөс айдаг айдсаа ялахаар шийджээ. Тэгээд айдсаа даран төмөр зам дээр гараад зогсож байтал гэнэт галт тэрэг гарч ирээд дайраад алчихсан гэдэг. Хуваарь ёсоор хөөрхий эмэгтэйг зогсож байх тэр үед нь зөрлөгөөр галт тэрэг явах ёсгүй байсан боловч ямар нэгэн шалтгааны улмаас цагаасаа хоцорсон галт тэрэг гэнэт гарч ирснээр айдсаа дарах гэсэн бүсгүйн оролдлого эмгэнэлтэйгээр дуусчээ.

1957 онд Америкийн Калифорнид болсон Бесинжерийн гэр бүлийн мөхөл бүр ч аймшигтай. 1957 онд өрхийн тэргүүн Ричард Бесинжер нь Калифорний нэгэн гүүрэн дээр машинд мөргүүлэн амиа алджээ. Түүнээс яг хоёр жилийн дараа мөн л тэр гүүрэн дээр хүү Хирам нь машины тээшин дээрээс унасан гуалинд даруулан үхэв. Үүнээс зургаан жилийн дараа 14 настай ач нь гүүрэн дээр авирч тоглож байгаад унаж амиа алдав. Таван жилийн дараа Ричардын дүү нь нөгөө гүүрэн дээгүүр машинтайгаа гарч яваад гэнэт зүрх нь зогсож нас барсан байдаг. Энэ гэр бүлийн зөвхөн эрчүүд нь ийнхүү золгүй байдлаар гүүрэн дээр үхэлтэйгээ учирч байсан бол эмэгтэйчүүд нь маш өндөр насыг зооглосон аж. Ричардын дүүгийн нь зүрх гүүрэн дээр гэнэт хаагдаж байхад ээж нь 91 настай эсэн мэнд байж байжээ.
1998 онд Чехийн нийслэл Прага хотноо үхэл бүр ч хачирхалтай байдлаар “хошигносон” байдаг. Вера Чермакова гэгч эмэгтэй өөр хүүхэн рүү яваад өгсөн нөхрийнхөө нэр хүндийг унагаж хариугаа авахын тулд амиа хорлохоор шийджээ. Ингээд гурван давхрынхаа цонхоор үсэртэл байрных нь доор явж таарсан нөхрийнхөө дээрээс нь буучихсан байна. Нөхөр нь энэ хэргээс долоо хоногийн өмнө бүх өмчөө аваад өөр хүүхэн рүү явчихсан мөртлөө яг гайтай тэр өдөр хөрш айлынхаа хүнээс өрөө авах гээд ирж явсан нь тэр аж. Амиа хорлох гэсэн бүсгүй амьд үлдэж, харин нөхөр нь унахдаа чамархайгаараа чулуу мөргөн газар дээрээ нас баржээ.

Эцэст нь үхэл ч гэсэн хааяа нэг “амарч” наргидах талаар сонирхуулъя. 1946 онд Нью-Йоркийн дагуул жижигхэн хотод гардаг нэгэн сонины ажилтан Милдред Уэст гэгч эмэгтэй таван жилийн турш ээлжийн амралтгүй ажилласныхаа дараа хоёр долоо хоног амрахаар шийджээ. Энэ бүсгүй сонинд эмгэнэл бичих ажлыг хариуцдаг байж. Гэтэл хачирхалтай явдал болж Милдред бүсгүйн амарсан хоёр долоо хоногийн хугацаанд сониных нь 20 гаруй жилийн түүхэнд анх удаагаа тойрогт нь нэг ч хүн нас бараагүй тул нэг ч удаа эмгэнэл нийтлэгдсэнгүй. Милдредийг жилийн дараа долоо хоног амралтаа авахад нь энэ явдал мөн адил давтагдаж байжээ.

эх сурвалж: Улаанбаатар таймс 
    

Адольф Гитлер, Ева Браун нарын vхлийн дараах нууц материал






Адольф Гитлер, тvvний эхнэр Ева Браун нарын шарилын талаарх мэдээлэл Оросын Аюулаас хамгаалах газрын хамгийн нууц баримтуудын нэг байсаар иржээ.
Оросын цэргvvд Берлинийг эзлэн авсан 1945 оны тавдугаар сард нацистын гол гол толгойлогчид єєрсдийнхєє хувь заяаг хэдийнэ шийдчихсэн байв. Гитлерийн vхлийн нууц тvvх 1945 оны тавдугаар сарын хоёрноос эхэлдэг.

Тэр єдрийн 17 цагт ЗХУ-ын армийн буудлагын 79 дvгээр корпусын сєрєг тагнуулын тасгийн дарга хошууч Клименко Германы хоёр гэрчийг байлцуулан Геббельс болон эхнэрийнх нь шатсан цогцосыг олсон тухай баримт vйлдсэн байдаг юм.

Ингээд тэд Гитлерийн эрэлд гарчээ. Гэхдээ тэд Гитлер хэдийнэ амиа хорлосон талаар мэдээлэлтэй байсан болохоор тvvний цогцосыг л хайж байсан хэрэг.

Хангалттай хvчээр хоёр хоног хайгаад олсонгvй. Харин тавдугаар сарын дєрвєнд Гитлерийн нуугдаж байсан бємбєгнєєс хоргодох байрны нууцлаг мухраас эрэгтэй эмэгтэй хоёр хvний цогцос олжээ. Цогцоснуудыг шатаасан байсан учир Гитлер болон тvvний эхнэрийнх гэж танихад бэрхтэй байв. Иймээс шинжилгээнд явуулах шаардлага гарчээ.

Оросын цохилтын гуравдугаар армийн сєрєг тагнуулын хэлтэст цогцоснуудыг даруй хvргvvлсэн байна. Тэнд тэдгээрийг таниулах ажиллагааг явуулсан гэх. Шvvх эмнэлгийн шинжилгээ нотолгоог хийсний дараа шарилыг Германы Бух хотын ойролцоо оршуулжээ. Гэвч тэнд удаан байлгасангvй. Энэ нь нууцлалтай холбоотой байсан байж болох.

Адольф Гитлерийг эрэн хайх ажиллагааны нууц материалд дурдсанаар бол тэднийг Бух хотын ойролцоох булшнаас нь дахин ухан авч Финов хотын орчимд, дараа нь тэндээс дахин зєєж Ратенов хотын ойролцоо 1945 оны зургадугаар сарын гурванд оршуулжээ.

Харин тvvнээс хойш булшийг нэг хэсэгтээ хєндєєгvй бололтой юм. Шарилнуудыг модон хайрцагт хийж 1.7 м-ийн гvн нуханд булсан бєгєєд фюрерийн нохойг нь бас зэрэгцvvлэн оршуулсан тухай Холбооны аюулгvй байдлын албаны тэмдэглэлд бичин vлдээжээ.

Дээрх бичиг баримтад Гитлер болон тvvний эхнэрийг оршуулсан газрыг шинж тэмдгээр нь маш тодорхой бичсэн аж. "Тємєр замын гvvрээс 325 м-ийн зайд 111 тоот чулуун баганаас зvvхэн хойно.... дараагийн багана хvртэл 55 м.



Энэ баганаас зvvн тийш 26-м-т гэхчлэн зай хэмжээнvvдийг нэг бvрчлэн дурджээ.

Булш газрын гадаргатай тэгшхэн бєгєєд дээр нь жижигхэн нарсан мод суулгасан. Модон дээр 111 гэсэн тоо буй" гэж шинж тэмдгийг нь мєн протоколд тэмдэглэжээ.

Гитлерийн шарил хэрхсэн талаар дэлхий нийт ихэд сонирхдог байсан ч ЗХУ энэ нууцаа хагас зууны турш хадгалсаар ирсэн юм.

Нууцлаг бvхэн элдэв цуу яриа, таамаг дагуулдаг жамтай. Тэгээд ч тэр vv, энэ хооронд янз бvрийн цуу яриа гарсаар байлаа. Тухайлбал Гитлер амьд байгаа гэсэн таамаглал маш их яригддаг байлаа. Тvvнийг Ємнєд Америкт байгаа тухай хэвлэлvvд нэг хэсэгтээ л шуугисан.

Тухайн цагт нацистуудын толгойлогчдыг дурвэх ажиллагааг зохион байгуулж байсан "Одесса" сvлжээний талаар ч янз бvрийн таамаг яригддаг байлаа. Харин энэ бvхэнд Москва таг дуугvй л байв. Ямар ч тайлбар, ямар ч няцаалт єгєлгvй дvлий царайлсаар суусан.

Энэ нь тэдний гарт хєдєлшгvй баримт нотолгоо байсных байх. Хэрэгцээ шаардлага гарвал очоод vзvvлчих шарил тэмдэгт газартайгаа тэдний мэдэлд байв. Гэвч тухайн vед Улсыг Аюулаас хамгаалах газрын тэргvvн байсан Юрий Андропов энэ бvхнийг нэгмєсєн зvйл дуусгахаар шийдвэрлжээ. Тэр Улс тєрийн товчоотойгоо зєвлєлдсєний vндсэн дээр 1970 оны гуравдугаар сарын 20-нд ЗХУ-ын Сайд нарын Зєвлєл "Архив" гэж нэрлэсэн нууц ажиллагаа явуулах тєлєвлєгєєг дэмжжээ.

Ажиллагааг маш нууцалж байв. Хурандаа Коваленкогоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг 15 хоногийн дараа Германы Магдебург хотын Вестендштрассийн районы 36 дугаар байранд хvрэлцэн иржээ. Гитлер, Браун нарын шарилыг тэмдэгт газраас дахин ухан энд авчирсан байна.

Хурандаа єєрийн гараар vйл ажиллагааны протоколыг хєтєлжээ.

"Тэмдэгт газар очиж газрыг ухахад авсны таг байв" гэхчлэн vйл явдлын процессийг дараалан тэмдэглэсэн энэ ажиллагааг 1970 оны дєрєвдvгээр сарын дєрєвний шєнийн турш гvйцэтгэжээ.

Шарилын vлдэгдэлтэй хайрцагийг тавны єглєє хатуу чанга хяналтын дор устгалд оруулсан байна. Дараа нь Магдебург хотоос 11 км-ийн зайд Шенбеккийн районд аваачин дахин чандарлажээ.

Vvнээс vлдсэн багахан хэмжээний vнсийг голын усанд цацсан тухай протоколд дурджээ. Харин ямар голд гэдгийг нь бичсэнгvй. Гэхдээ тэр хавиар ганцхан Эльба мєрєн л урсдаг. Гитлер, Браун нарын сvнс ингэж хагас зууны дараа сая нэг мєнхийн амарлингуйг олжээ.

Энэ талаарх Холбооны аюулгvй байдлын маш нууцын зэрэглэлд багтаж байсан зарим нэг баримтууд ийн эхнээсээ ил болж байна.

Болор хохимойн нууц


 



Дэлхийн төгсгөл ойртож байгааг үзмэрч, зурхайчид нотолж, эрдэмтэн мэргэд үгүйсгэхгүй байгаа ч сүйрэл нь дөхсөн гэх энэ цэнхэр гариг дээр хүн төрөлхтний тайлж амжаагүй зүйл олон байна.
Жишээ татахад, эртний индианчуудын үлдээсэн нэгэн гэрээслэлд Үхлийн бурхад нэртэй 13 ширхэг болор хохимой энэ ертөнцийн хэрэгтэй гэсэн газраа хатуу чанд хадгалагдаж байгаа тухай өгүүлсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Эрдэмтэд одоогоор эртний индианчуудын хойч үеийнхэндээ захиж үлдээсэн Үхлийн бурхад Америк, Мексик, Франц, Монгол, Төвд гэсэн Ази, Америк, Европын хэд хэдэн улсын музей болон архив, хувь хүнд хадгалагдаж байдгийг олж тогтоосон гэх баримт бий. Гэхдээ бас яг ч 13 биш, түүнээс олон хохимой олдсон гэх аж.

1927 онд Төв Америкийн “Болор“ хэмээх нэртэй нэгэн шугуйд малталт хийж байсан Ф.Альберт Митчелл Хеднисийн шинжилгээний анги ажлаа хөнгөвчлөхийн тулд хуучин хот байсан болов уу гэмээр хад чулуу бүхий 33 га газрын өвс ургамлыг шатаан цэвэрлэсэн байдаг юм. Зөөлөн салхинд зориудаар түймэр тавьсан газрын утаа намжихад тэдний өмнө нүдээр хараагүй бол хүн итгэхийн аргагүй дүр зураг тодорчээ.

Хуучин хотын хана хэрэм, дутуу нурсан пирамид, олон мянган үзэгч багтаж байсан болов уу гэмээр театр гээд бүхэл бүтэн хотын туурь гарч ирлээ. Хеднис энэхүү хотод “Лубаантун” гэж нэр өгөв. Ингээд тэр хотын туурин дор чухам юу нуугдаж байгааг нээх ажилд археологчид орлоо. Судалгааны ажил гурав дахь жилдээ явж байхад Хеднис нэг удаагийнхаа томилолтод бяцхан охин Аннагаа авч явахаар шийдсэн байна. Энэ бол 1927 оны дөрөвдүгээр сар буюу Анна яг 17 нас хүрсэн жил байлаа.
Төрсөн өдрөөрөө эртний хотын эвдэрч нурсан туурийг сонирхож явсан охин шил мэт тунгалаг зүйлээр хийсэн гоёмсог бяцхан баримал олсон байна. Энэ бол хүний толгойн хэмжээтэй, цэвэр уулын болроор хийсэн хохимой байлаа. Гэхдээ доод эрүү нь алга байв.

Гурван сарын дараа Анна хохимой олсон газрын ойролцоогоос гавлын доод эрүү гэмээр болор зүйл олсон байна. Ингээд эрүү болоод гавлын хэсгийг хооронд нь нийлүүлэхэд яв цав таарсан төдийгүй холбоосыг маш нарийн хийснээс шүргэх төдийд гавал нь дэнжигнэн хөдөлж байжээ. Энэ бол Үхлийн бурхдын анхны олдвор байлаа.


v v v

Анна энэхүү гайхамшигт олдвороо шөнө унтахдаа орныхоо толгой дээр тавиад нойрсдог байв. Гэтэл тэр үеэс эхлэн охин шөнөжингөө зүүдэлдэг болж, олон мянган жилийн өмнө амьдарч асан индиан омгийнхний аж төрөл, дайн тулааныг яг кино үзэж байгаа шиг харах болсон аж.
Анна өглөө босоод аав болон бусад хүмүүст зүүдэндээ юу харсан тухайгаа ярьж өгдөг байлаа. Мөн охины зүүд юутай холбоотой болохыг эхлээд хэн ч тааварласангүй. Таахыг ч оролдох хүн байсангүй. Охин зарим өглөө юу ч зүүдэлсэнгүй гэж хэлнэ. Харин Аннагийн аав охиноо ийнхүү эртний индиан омгийнхний амьдралыг дахин дахин үргэлжлүүлэн зүүдлэх болсонд нэлээд гайхаж байлаа. Гайхаад зогссонгүй Аннагийн зүүд тэрхүү болор хохимойтой холбоотой юм биш биз гэх хардлага яагаад ч юм төрж эхэлсэн байна. Учир нь Анна болор хохимойг орныхоо толгой дээр тавиад хоноход зүүд үргэлжилдэг, өөр газар тавиад хонохоор огт зүүдэлдэггүй тайван амгалан нойрсдог болохыг тогтоожээ.
v v v

Аннагийн зүүд яг л олон ангит кино шиг байдаг гэж дээр хэлсэн. Түүнээс гадна үйл явдал хоорондоо маш нарийн уялдаа холбоотой өрнөнө.Түүний зүүдэнд одоогоос 1000 жилийн өмнө амьдарч асан индианчуудын нэгэн зэрлэг омгийн түүхэнд тэмдэглэгдэж, эрдэмтдийн хараанд өртсөн амьдралаас гадна урьд өмнө огт дуулдаж, сонсогдож байгаагүй үйл явдлууд орж ирдэг болжээ. Энэ үеэс эрдэмтэд охинд анхаарлаа хандуулж, Аннагийн зүүдийг хамт манах болсон аж. Хачирхалтай нь нойрсож байгаа Аннагийн толгойд хохимойг ойртуулахад тэрбээр гэнэт зүүдэлж, холдуулмагц жигд амьсгалан тайвнаар унтаж байжээ.
1960 онд Анна аавыгаа нас барсны дараа болор хохимойг шинжлэх ухааны эрдэмтдийн гарт өгөхөөр шийдэв. Энэ нь оновчтой шийдвэр болсон төдийгүй хохимойг судлах ажилд хамгийн түрүүнд урлаг судлаач Фрэнк Дортланд гэдэг хүн ханцуй шамлан орсон байна. Тэрбээр удалгүй орчин үеийн хамгийн сайн өсгөгч дурангийн тусламжтайгаар хэний ч санаанд багтамгүй уран гоё хийсэн эдгээр болор хохимой нь хүний гараар бүтээгдээгүй гэдгийг нотолсон нь жинхэнэ шуугиан тарьсан юм. Мөн гэрлийн маш сайн хугарлуудыг гаргах линз, призм ч дээрх дүгнэлтийг батлаад өгч. Ингээд эрдэмтэд дахин нарийн судалгаа хийхийн тулд тухайн үед кварц судлалаараа тэргүүлж байсан “Хьюлетт-Паккарт” пүүсийн шинжээчдэд хохимойг хүлээлгэн өгсөн байна.
v v v

Гэтэл эрдэмтдийг урьд өмнөхөөсөө илүү цочоосон гэж хэлж болохоор гайхмаар үр дүн гарч эхэлсэн байна. “Хьюлетт-Паккарт” пүүс энэхүү болор хохимой нь Америк тивд анхны хүн суурьшихаас өмнө бүтээгдсэн байна гэсэн дүгнэлтийг гаргав. Мөн болор хохимой олдсон газраас ийм өндөр чанар бүхий уулын болор хэзээ ч олдож байгаагүй гэдгийг батлав. Хамгийн сонирхолтой нь энэхүү хохимой нь 5,13 кг жинтэй,125,4х203.4 мм байсан нь физикийн шинжлэх ухаанд урьд өмнө нь таарч байгаагүй цэвэр болроос бүрдсэн олдвор гэдгийг тогтоож мөн хамгийн хатуу талст гэж үзлээ. Яг ийм болроор толгой хийх нь битгий хэл бөгжний жижиг чимэглэл хийхэд л хагарчих гээд байдаг тухай өгүүлцгээжээ.
Болор хохимойг гэрэлд тавиад харахад цаад талынх нь юмс яг цонхны шилний цаанаас харж байгаа мэт тунгалаг үзэгддэг гэнэ. Түүнээс гадна энэхүү хамгийн хатуу болроор хийсэн гавлыг чухам ямар багажаар, яаж урлан бүтээснийг “Хьюлетт-Паккарт” пүүсийнхэн тайлбарлаж чадаагүй байна. Гэхдээ энэ гавлыг механик аргаар хийгээгүй, ийм аргаар урлан бүтээхэд лав л 100 орчим жилийн хугацаа шаардах болно гэдгийг судалгаанд оролцсон бүх эрдэмтэн баталсан байна.

Эдүгээ уг хохимой нь Америкийн индианчуудын музейд хадгалагдаж байгаа бөгөөд сонирхсон хэн ч очиж үзэх боломжтой гэнэ. Гэхдээ болор гавал хүн төрөлхтөнд олдсон цорын ганц олдвор биш юм. Тухайлбал эдүгээ эрдэмтэд энэ олдворыг дээр өгүүлсэн эртний индианчуудын үлдээсэн Үхлийн бурхдын хамгийн эхний олдвор гэж үздэг. Харин энэ үеэс хойш олдсон болор хохимойн дийлэнх нь хийц чанараараа Аннагийн олсонтой дүйцсэнгүй.

Гэтэл хэсэг хугацааны дараа нэр бүхий нэлээд олон эрдэмтэнд гэнэт сонин бодол төрсөн байна. Тэд энэхүү болор хохимойг ямар хүнээс загвар болгон авсан байна вэ гэдгийг тогтоохоор шийджээ. Тэгээд юуны өмнө Аннагийн олсон хохимойг Нью-Йоркийн цагдаагийн газрын криминалистикийн лабораторид өглөө. Гэтэл уг хохимойг эмэгтэй хүний толгойноос загвар болгон авсан байна гэсэн дүгнэлтийг гаргажээ. Мөн үүний дараа бусад улс орнууд ч өөрсдийн олсон болор хохимойнуудаа ээлж дараалан шинжилгээнд хамруулж, эрэгтэй, эмэгтэй аль хүний толгойноос эх авсныг нь тогтоосон байна. Харин зарим эрдэмтэд эдгээр хохимой нь эрт дээр үед манай дэлхийд амьдарч асан харь гаригийн хүний гавал биш биз гэсэн таамгийг дэвшүүлсэн байдаг.

v v v

Хамгийн сүүлд 1994 оны өвөл АНУ-ын Колорадо мужийн Крестано хотын ойролцоох эдлэн газраас болор хохимой олдсон байна. Уг эдлэнгийн эзний эхнэр мориор зугаалж яваад гялгар зүйл наранд солонгорохыг харсан аж. Тэрбээр сониуч зандаа хөтлөгдөн уг зүйлийг аваад үзтэл шил хайлуулан хүний хохимой толгой цутгаж байгаад дараа нь түүнийгээ базаад эв хавгүй болгосон гэмээр дүрстэй байв гэнэ.
Түүнийг нь хожим эрдэмтэд судлаад үзтэл Аннагийн олсонтой ижил болор хохимой байх нь тэр. Харин яагаад ингэж базаад хаячихсан мэт мушгиж орхисныг өнөөг хүртэл хэн ч тогтоож чадсангүй. Харин эдгээр хохимой олдсон газарт хэдэн зууны турш хар гаригийн хөлөг үзэгдсэн гэх яриа амнаас ам дамжин ирсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна. Тэрчлэн бусад мужаас ялгаатай нь энэ хотын мал сүрэг чухам юунаас гэмтсэн нь тодорхойгүй айхтар бэртэх нь элбэг тохиолддог гэнэ.

v v v

Эдүгээ харь гаригийнхны оюуны санааны хүрээнд манай дэлхийтэй харьцах радио дамжуулагчийн үүргийг эдгээр болор хохимой гүйцэтгэдэг байж магадгүй гэсэн эрдэмтдийн таамаглал нэлээд шуугиан тарих боллоо. Франц, Их Британи, Америкт олдсон хохимойг гартаа атган унтсан хүн хар гаригийн гэмээр ч юм шиг, эсвэл өвөг дээдэс маань гэмээр хүмүүстэй уулзан ярилцаж, тэр ч бүү хэл хүсэл мөрөөдлөө хэлэхэд хожим биелж байсан тухай яриа сонирхол татахгүй байхын аргагүй. Ялангуяа эдгээр хохимойг хувьдаа эзэмшигч нас барсны дараа тэр нь ор сураггүй алга болдог явдал таагдашгүй оньсого болон үлдсэн юм. Мөн хүслийг биелүүлэгч гэж хэлж болохоор нэгэн болор хохимойн эзэн Хосе Индикез 1993 онд нас барахад эрдэмтэд гэрээс нь хохимойг хайгаад олоогүй гэдэг.

Ерөнхийдөө ийм маягаар болор хохимойн нууцыг тайлах ажил ид өрнөж байна. Ингэхэд болор хохимойг эртний өвөг дээдэс чухам юунд, ямар зорилгоор ашиглаж байсан нь сонин. Энэ талаар мөн л янз бүрийн таамаг дэвшүүлдэг. Төвдийн нэгэн ламаас олдсон “Макс” нэртэй хохимойг зөвхөн өвчин анагаах зорилгоор ашигладаг байсан хэмээн түүнийг худалдаж авсан шинэ эзэн Жон Паркс хэмээх эрдэмтэн ярьсан байх аж.

Болор хохимой хүний сэтгэхүйд нөлөө үзүүлдэг гэж ярьсан хүн ч олон байх юм. Мөн болор хохимойтой харьцаад өвчин нь эдгэрсэн, эсвэл бүр эсрэгээр дордсон хүн ч цөөнгүй бололтой. Харин хамгийн хачирхалтай нь эдгээр болор хохимойг дэргэдээ тавьж унтсан хэн боловч Анна шиг эртний хүмүүс ёс заншлаа хэрхэн гүйцэтгэж байгааг яг л кино шиг зүүдэлдэг нь дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татсан хэвээр. Мөн бүх болор хохимойг шилэн дээр тавиад эгц доороос нь гэрэл тусгахад хоёр ухархайгаас нь яг л машины урд гэрэл асч байгаа мэт хурц гэрэл цацардаг нь гэрлийн хугарал судалдаг эрдэмтдийн толгойн өвчин болж байна. Тэгээд ч эдгээр болор хохимойнууд дэлхийн өнцөг булан бүрээс олдсон гэж бодохоор бүүр ч сонин.

Үхлийн бурхны 13 болор хохимой бие биеэ байнга харж байдаг тухай эртний индианчуудын домог бас нэгийг хэлдэг аж. Тэдгээр болор хохимойг гэртээ хонуулсан нэлээд олон хүн шөнө янз бүрийн араатан амьтан архирах мэт чимээ гарсан гэлцдэг нь эрдэмтдийн сонирхлыг татдаг байна. Сүүлийн үед болор хохимойн араас зөвхөн эрдэмтэд ч биш үл мэдэгдэх хүмүүс ангуучлах болсныг хууль хяналтынхан илрүүллээ гэх мэдээ ч мэр сэр гарах болсон. Гондураст гэхэд Аннагийн олсноос дутахааргүй үнэ хүнд бүхий нэгэн болор хохимой олдсоныг үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан тухай мэдээ байдаг.

1943 онд Бразилийн нэгэн музейд бүлэг хулгайч нэвтрээд баригдсан бөгөөд тэд болор хохимойг хулгайлахаар Германы ’’Аненербе’’ хэмээх байгууллагаас илгээсэн хүмүүс болохыг нь тогтоосон. Германы тусгай албад болор хохимойг сонирхсон нь тухайн үед тус улсын хууль хяналтынхны сонирхлыг татаж байсан ч тэгсхийгээд мартагдсан гэдэг юм. Харин нэлээд хожим германчууд зөвхөн Бразилд ч биш Азийн бусад олон оронд болор хохимойн эрэлд элч төлөөлөгчөө илгээж байсан баримт бий гэлцдэг. Мөн Монголд ийм болор хохимой бий гэсэн гадаадын эрдэмтдийн мэдэгдэл бидний сонирхлыг татахгүй байхын арга алга аа.





Өнөөдөр » Танин мэдэхүй
Болор хохимойн нууц
Д.Баасанжаргал (2009-01-06)

Алмас болон алмасны зурагнууд

Нууцлагдмал амьдралаар түүнийг амьдардаг түүнийг харна гэдэг маш ховор зүйл. Уугуул нутаг нь Памир, Кавказ, Гималай, Тянь-Шань хэмээн эрдэмтэд үздэг ч энэ залуу дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ тун цөөхөн бөгөөд ховор.

Хойд Америкт түүнийг “Бигфүүт” буюу “том хөлт гэдэг. Харин Индианчууд “Сасквич” гэж нэрийддэг. Түүнийг судалдаг маш олон эрдэмтэд байдаг ч тэд ихэнхи дээ хүмүүсийн аман яриан дээр үндэслэн судалгаагаа үргэлжлүүлдэг. харин тэрхүү Сасквичтэй нүүр тулсан хүн бол Поулизник.
“Хоёр метрээс өндөр биетэй, мөр нь хүнийхээс өргөн, түндгэр дух, цаана суусан нүд, яльгүй сартгар өргөн хамартай. Түүний хацар нь хонхойсон, чих нь хүнийх шиг мөртлөө том, дугаргий нүд гэхдээ хүнийхээс илүү том. Доод эрүү нь урагшаа илүү гарсан бөгөөд уруул товойсон. Урд талын шүд нь адууны шүд шиг. Нүд нь хар, үс нь хар хүрэн, 30орчим см урттай, мөрөн дээгүүрээ сэрвийсэн. Хамар болон чихнээс бусад нүүр хэсэг нь богино үсээр хучигдсан. Гар нь өвдөгнөөс доош. Гарын сарвуу нь том хуруу нь 14см орчим урттай. Хуруунуудын үе нь яльгүй товойсон, сүүлгүй. Тэрээр мөн бүдүүн дунд чөмөгтэй ба шилбэнээсээ богинохон аж. Тэр хөлөө хол тавин чигээрээ явдаг. Хөлийн тавхайн урт нь 30 гаруй см урт, өргөн нь 15 см орчим. Хумс тэгшхэн. Эрэгчин байсан” Поулизник тэмдэглэжээ. Хувцас гэх юм өмсдөггүй энэ хүнийг урдаас нь хараад эр эм-г мэдэх нь тодорхой. Хэ хэ хэ. Түүний талаарх хамгийн тодорхой мэдээлэл энэ аж.

Далайн нохойг нэг гартаа хөнгөхөн өргөчих чадалтай энэ аврага биет нь хэзээч олуулаа явж харагдаагүй байх аж. Дандаа ганцаараа явдаг байна. Мөн Быков хэмээх эрэлчин нэгэн алс зэлүүд газарт цасны хүний урцыг олсон байдаг. Тэрээр ч мөн адил тэрхүү амьтантай нүүр тулсан хүн. Тэрээр түүнийг дагаж байж амьдардаг урцыг олсон нь Криптозоологчидод (цасны хүн-г судлаач) түүний талаарх судалгааны ажилд маш том баримт болох газар юм. Харин саваагүй аялагчид болоод жуулчидын буруутай үйл ажиллагаанаас энэхүү баримт устаж үгүй болох магадлал маш өндөр байна.

Эрдэмтэд түүнийг хоёр сая жилийн өмнө амьдарч байсан Гигантопитек-н нэг гэж үзэж байгаач тэрхүү хүн дүрст эртний сармагчингууд мянган жилийн өмнө сөнөсөн шүү дээ. Гэхдээ тэрхүү сармагчингуудтай хамт амьдарч байсан агуу том панда нь хятадын зарим нутагт одоо ч амьдарсаар байгаа тул зарим нэг агуу том сармагчингууд амьд үлдсэн байж болох юм хэмээн үзэж байна.

Бигфүүт, Сасквич, Тунижук хэмээн газар газар өөрөөр нэрлэгдэх энэхүү “цасны хүн”-тэй манай АЛМАС холбоотой болов уу? эсвэл үгүй юу?

Мэр сэр тайлагдаад байгаа түүний талаарх таавар таамаглал нь түүнийг мэдэхэд тус төхөм болох ч гэсэн түүнд тайлагдашгүй маш олон нууц байна.