Tuesday, July 26, 2011

~Хорвоогийн сонин хачин явдлын түүврээс~

Ирээдүйн шинэ тивийг байгуулах зөгнөлт төсөл 

Германы зохион бүтээгч Михаэль Себастиан Хаас, Кай Олаф Цирц нар хүн төрөлхтний урьд өмнө үзээгүй уран барилгын гайхамшигт дурсгал болох зөгнөлт төслийг бүтээжээ.
Одоохондоо энэхүү төсөл нь цаасан дээр байгаа боловч тэдний тооцоогоор 2045 он гэхэд биелж, Америк, Европыг холбосон 3500 километр урттай гүүр дэлхийн нэг шинэ тив болох гэнэ.
Энэ уран зөгнөлт байгууламж ертөнцийн гайхамшгуудын жагсаалтад орно гэж төсөөлье л дөө. Зуун жилийн өмнө cap руу аялна гэдэг бүтэшгүй мэт санагдаж байсан ч хүн тэнд хэдийнэ буучихаад эргээд ирсэн билээ. Тиймээс бидний хойч үе Атлантын далай дээгүүр тавьсан замаар зорчиход гайхах юмгүй ч байж болох юм. Төслийг зохиосон Германы зохион бүтээгчид энэ тухайгаа “Олон улсын тээврийн сэтгүүл”-д нийтэлжээ. Тэднийг ийм төсөл бүтээхэд хэдэн жилийн өмнө Америкийн инженерүүдийн мэдээлсэн “сансрын цахилгаан шат” байгуулах санаа урам өгсөн гэдэг. XXI зууны төгсгөлд Францын Сен-Назер хотын эрэг Атлантын далайн хөвөөнд орших Нанта хотоос 60 километрт байх бөгөөд энд ирсэн жуулчид ер бусын гайхамшгийг үзэх болно Энэ бол Атлантын далай дээгүүр тавьсан гүүр. Тус гүүр нь манай гаригийн хоёр тивийг холбохдоо Атлантын далайн дээгүүр 800 метрийн өндөрт 3439 км үргэлжлэх ба Хятадын цагаан хэрэмний дараагаар сансраас харагдах хүний гараар бүтсэн хоёр дахь том байгууламж болох аж. Харин тэнгэрт тавигдах энэ гүүр ямар байх вэ?


Сансрын хиймэл дагуулаас гүүрийг дүүжилнэ 


Таны хөл дор нахилзан хөдлөх хэдэн арван метр үргэлжилсэн дүүжин гүүрээр та явж үзсэн үү? Тэгж явахад танд хэцүүхэн санагдаж байсан бол Атлантын гүүрээр явбал бүр ч толгой тань эргэх шиг л болох байх. Суурь нь газарт бэхлэгдээгүй, барилгын түүхэнд анх удаа суурийг нь сансарт дүүжлэх гүүр шүү дээ. Сансрын тойрог замд байнга байрлах дэлхийн хиймэл дагуулууд түүний тулгуур болно. Өөрөөр хэлбэл дагуулуудад үйлчилдэг манай дэлхийн татах хүч болон төвөөс зугтах хүч харилцан тэнцдэг. Хэрэв үүнийг газрын гадаргуугаас ажиглавал ачааны хиймэл дагуулууд байнга нэг цэгт байрлаж байх бөгөөд тэдгээрээс татлагууд унжуулан гүүрний каркасыг тэдгээрт бэхэлнэ. Хиймэл дагуулууд дэлхийгээс 36 мянга гаруй километр зайд оршдог гэвэл дээр дурдсан татлагууд техникийн жинхэнэ гайхамшиг болно гэж орчин үеийн инженерүүд үзэж байна. Түүнийг хийх материал ч одоогоор тодорхойгүй байгаа. Дээд зэргийн гангаар хийлээ гэхэд 60 километр яваад жингээ даахгүй тасрах болно. Одоогоор НАСА-д миллметрийг мянга хуваасантай тэнцэх нүүрс төрөгчийн ер бусын нано бүтцийг бий болгон туршиж байна. Үүгээр хийсэн татлага энэхүү тоймгүй хүнд гүүрийг дааж болох юм. Барилгачид хоёр тивээс өөд өөдөөсөө гарч ажиллана. Франц, АНУ-д 1000x40x60 хэмжээтэй төмөр бетонон дамнуургуудыг гаргаж авах аварга том үйлдвэрүүд бий болж гүүр нь хиймэл дагуулаас хаясан оосрыг даган далай дээгүүр аажуухан ахих болно. Таван километр бүрт тулгуур буюу оосор байх бөгөөд 2045 оны наймдугаар сард буюу дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 100 жилийн дараа хоёр тивийн барилгачид баруун уртрагийн 45 хэм дээр уулзан золгоно. Хүний гараар бүтэх хамгийн том, өндөр, урт энэ гүүрийг барихад урьдчилсан тооцоогоор 3.23 триллион евро шаардагдах аж. Европын Холбоо, АНУ, Канад, Швейцарь, Их Британийн хамтын нөхөрлөлийн хэд хэдэн орон, бас хэдэн арван мянган том жижиг хувь нийлүүлэгчид оролцон байгуулсан Мерсадын Атлантик банк түүнийг санхүүжүүлэх гэнэ. Гүүрийн ихэнх хэсэгт Атлантын салхийг зүсэн давхих машины хурдны зам, хоёр талыг нь эмжсэн ногоон зурвас, зочид буудал, зоогийн газрууд байна. Орчин үеийн хэнд ч гэсэн энэ гүүр эрх чөлөөний бэлгэдэл болж Америк руу ердөө л машиндаа орж суугаад давхих боломж олгоно. Машины урсгалын дээд хэмжээ хязгаарлагдмал байх ба машин нь бүрэн бүтэн, хөдөлгүүрийн хүчин чадал хэт алсыг даван туулах чадамжтай байх ёстой. Гүүр нь зорчигч болон ачаа тээвэр, холбоо зэрэг харилцааны бүх хэлбэрийг нэгтгэсэн байна. Мөн гүүрэн дотор суулгасан зургаан вакум хоолойгоор соронзон галт тэрэг дуунаас хурдтайгаар Атлантын далайг хоёр цагт туулах болно. Хотоос хотын хооронд богино зайн галт тэрэгнүүд явна. Гүүрэнд тавьсан хэт хурдны шилэн кабелиудаар хэмжээ хязгааргүй мэдээлэл цацагдана. Атлантын гүүр нь зөвхөн тээврийн гайхамшиг болоод зогсохгүй түүнийг байгуулснаар мэдээллийн шинэ хувьсгал болно.

Тэнгэрийн хот


Атлантын гүүр нь зүгээр нэг тээврийн зам, эдийн засгийн бүсээс гадна соёл төвлөрөх газар болно. Гүүрийн хоёр талаар асар уудам усан цөлд суурингуудаас гадна том том хот сүндэрлэж ертөнцийн алслагдсан хоёр цэг холбогдоно. Гүүрийн дагуу баригдсан томоохон хотууд, хиймэл арлуудад суурьших иргэдийн нягтрал уртаашаа нэг километр 15000 хүн болж нийтдээ найман сая орчим хүн амьдрах аж. Хязгааргүй уудам далайн мандалд орон сууц, их дэлгүүрүүд, засаг захиргааны байгууллагууд, үйлдвэр, цахилгаан станц, хотын тээврийн байгууллагууд, театр, концертын танхим, гольфын талбай зэрэг олон газар баригдана. Тусгай хоолойд байрлуулсан цахилгаан шатаар далайн мандалд, усан онгоцны болон далбаат завины хөвдөг зогсоолд бууж болно. Эрчим хүчний эх үүсвэр нь Атлантын салхиар ажиллах 20 гаруй салхин цахилгаан станц, бас Гольф стриминий урсгалаар ажилладаг мянга шахам усан цахилгаан станц байх юм. Эрчим хүчний илүүдлээ Европ болон Америкт худалдаална. Атлантын далайн ёроолд байгаа ашигт малтмалын ордуудыг ашиглах боломжтой болно. Нефть болон байгалийн хий олборлох өрөмдлөгийн хийгээд боловсруулах байгууламжууд сүндэрлэж Европ, болон Америк руу нефть, хий дамжуулах хоолойнууд тавигдана.
Мэдээж загас олборлолт маш ихээр нэмэгдэнэ. Далайн хотууд ингэж үүсэхээр Швейцарь маягийн шинэ улс болох Транс Атлантын Холбоо нэртэй улс бий болно. Олон улсын хууль зүйн харилцаанд энэ холбоо өөрийн онцлог статус болох эрх зүйн хувьд бие даасан тогтолцоо бий болох юм. Энэ орны нийслэл нь одоогоор дэлхийн газрын зурагт байхгүй ХОРОНТО хот болно.
Дэлхийд алдарт олон зөнч, мэргэчид эрт дээр үед ирээдүйн талаар сонирхолтой, содон зүйлүүдийг хэлж байсан нь одоо цагт зарим нь биеллээ олж байгаа шиг магад энэхүү төсөл нь бодитоор биелэж болох билээ.

Ертөнц мөхөх заналхийлэл...

Дэлхийг сөнөнө гэх апокалипсисийн таамаглал нь зөвхөн бидний энэ үед гарч ирээгүй. Бүр дундад зууны үеэс дэлхий хэзээ сөнөж болох, ирээдүйд ямар нөлөөллүүд гарч ирэх тухай олон эрдэмтэн, мэргэд ард түмэн ч хэлэлцэж, тунгаан бодож зөгнөж байлаа. Тэгвэл өнөөдөр дэлхий сүйрэхэд хамгийн ойр заналхийллийг эрдэмтэд судлаачид дэвшүүлж байна.
Trinity устөрөгчийн цөмийн бөмбөг-Зөвхөн ганцхан ийм төрлийн бөмбөг Австрали тивийг ч далайд живүүлнэ.

Аварга Адронны Коллайдер-Эрдэмтдийн үзэж байгаагаар манай гариг руу хэдэн мянган ТэВ/тера цахилгаан хүчдэл/-ийн хүч бүхий ойртож байсан аварга Адронны Коллайдерийн хэлтэрхий нь л гэхэд дэлхийн гадаргуу дээр унахад асар том хар нүх үүсгэх гэнэ. Ингэснээр хэдхэн цагийн дотор дэлхий болон түүний ойр орчмын гаригийг бүр мөсөн устгана.

Солирын мөргөлт-Дэлхий солиртой мөргөлдөх эсвэл түүн дээр солирын бороо орох гэдэг нь мөн л ертөнцийн мөхлийн шилдэг санааны нэг. “Армагедон” кино үүнийг тод харуулж сануулсан. Манай дэлхий өдөр болгон жижиг хэмжээний метеоритаар бөмбөгдүүлдэг. Гэхдээ тэдгээр нь агаар мандалд орж ирэнгүүтээ шатаж устдаг нь хүн төрөлхтөний аз. Одоогоос хэдэн сая жилийн өмнө дэлхий дээр маш том “чулуу” унасан. Тэр үед дэлхий дээр юу ч үлдээгүй гэдэг. Хэрвээ дахин тийм хэмжээний солир унавал бүх зүйл хормын дотор сүйрч үгүй болно.

Хэт дулаарал-Антарктидаас сүүлийн хэдэн жилд хэд хэдэн томоохон мөсөн уул тасарч хайлан алга болсныг дэлхийн дулааралтай холбон үздэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дулаарал нэг хэмээр нэмэгдсэн. Иймэрхүү маягаар дулаарал үргэлжлэн мөс хайлж, далайн ус эргээсээ халивал хүмүүс бид амьдрах хуурай газаргүй болж өлсгөлөн, халдварт өвчинд нэрвэгдэн үгүй болох талтай.




Нар-“Нарны гэрэл” гэдэг таамаг бол магадгүй холын ирээдүйд тохиолдох санаа юм. Ойролцоогоор таван тэрбум жилийн дараа гэхэд нар нь хэт улаан гэрлээр шарах үед дэлхийн бүх далай тэнгис ширгэн дэлхий хатах болно. Тэр үед хүн төрөлхтөн өөр гаригийг колончлон сансар огторгуйг төгс эзэмшсэн байх учраас энэ сүйрэлд бэлтгэлтэй болчихсон байх болов уу.

Дэлхийн мөхөлтэй холбоотой болон түүний хувь заяаны талаар агуу зөнч Ванга өөрийн ертөнцдөө юу гэж буулгасныг сонирхуулъя.
2008-Дөрвөн ч улсын тэргүүний амь насыг хорооно. Үүнээс дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эхлэл тавигдана.
2010-Дэлхийн гуравдугаар дайн эхлэнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард төгсгөл болно. Эхлээд цөмийн дайн, дараа нь химийн болон биологийн дайн болно.
2011-Дэлхийн өмнөд хэсэгт радио идэвхит цаг агаарын үзэгдэл болж тэндхийн бүх амьтан, ургамал устана. Yүний дараа мусульманчууд Европод амьд үлдэгсдийн эсрэг химийн дайн зарлана. Тэдгээрийн ихэнх нь биологийн зэвсэгт хордсоны улмаас тархи, арьс, ясны хавдраар үхнэ.
2016-Европ тив бараг хоол хүнсгүй болж ард иргэд нь өлсгөлөнгөөр үхнэ.
2018-Энэ үед дэлхийг аврах гол орон Хятад болно.
2025-Европ тив устахад багахан хугацаа үлдсэн байна.
2028-цоо шинэ цөмийн энергийн эх сурвалжийг тогтооно. Өлсгөлөн үргэлжилнэ. Туйлын мөс хайлж дэлхийн далайн түвшингүүд эрс нэмэгдэнэ.
2043-Дэлхийн эдийн засаг сэргэнэ. Европыг мусульманчууд захирч эхэлнэ.
2046-Римийн мусульманчууд руу Америк довтлох үеэр цоо шинэ зэвсгийг бүтээнэ. Тэр нь цаг уурын үзэгдлийг ажигласан зэвсэг байх болно.
2084-шинэ өвчин бий болно. Хэдхэн секундын дотор хөгширдөг.
2097-Хурдан хөгшрөлтийг зогсооно.
2100- Хиймэл нараар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлнэ.
2111-Хүмүүс амьд робот буюу киборг болж эхлэнэ.
2123-Бага буурай орнуудын хоорондох дайн эхлэнэ.
2125- Унгарт сансараас дохио ирнэ.
2130-Харийнхны тусламжтай усан дор колончлол бий болно.
2164-амьтад хагас хүний шинж төрхтэй болж эхлэнэ.
2183-Марс гариг дээрх колончлол цөмийн зэвсэгтэй болж дэлхийгээс хамаарахгүй болно.
2195-Далай доорх колончлол эрчим хүчтэй, хоол хүнсээ бэлтгэдэг болно.
2201-Нарны илч багасч, дэлхий хүйтэрч эхлэнэ.
2221-Сансарын хөлөг дэлхий дээр цоо шинэ, маш аюулт өвчнийг авчирна.
2288-Цаг хугацаагаар аялна
2299-Францад Исламын эсрэг партизаны дайн эхлэнэ.
2354-Урд хожид хэзээ ч болж байгаагүй өлсгөлөнтэй учирна.
2480-Хоёр хиймэл нар мөргөлдөж дэлхийн сүйрлийн удаах дохиог өгнө.
3005-Марс гариг дээр дайн эхлэнэ.
3010-Дэлхийрүү дэлбэрсэн сарны хэлтэрхий довтолсноор энэ гариг устана. Харин өөр одны системд шинэ амьдрал бүхий гаригийг хүн төрөлхтөн нээж амжих болов уу.


ДОХ євчний вирусыг санаатай тараасан



Хэрвээ та урьд ємнє нь уншаагvй юм уу, видео бичлэгээр vзээгvй бол Стрекерийн сануулга материалыг олж авахыг танд би санал болгож байна.

Доктор Стрекер ДОХ-ын эргэн тойронд болж байгаа зvйлийн талаар видео сануулга єгсєн билээ. Тэрээр ретровирустай ажилладаг бєгєєд энэ чиглэлийн эксперт хvн юм. Тэр видеогоо ТВ-ээр vзvvлж, засгийн газрууд тvvнийг сvрдvvлж байв. Тэд vvнийг ивээн тэтгэсэн сенатч ахыг нь шалтаг гарган алжээ. Харин хэтэрхий улайм цайм юм болох байсан тул доктор Стрекерт хvрч чадаагvй. Та юу ч сонсож мэдээгvй байж болох ч тэрээр видеогоо маш ихээр тарааж чадсан.Доктор Стрекер НVБ хvрээлэн байгаа орчны асуудлыг хэрхэн шийдвэрлэх гэж хичээж байсныг кинондоо харуулжээ. Хvрээлэн байгаа орчны хамгийн том асуудал бол дэлхийн хvн амын тоо бєгєєд тухайн vеийн хурдаараа бол 2010-2012 онд дэлхийн хvн ам 2 дахин нэмэгдэхээр байгааг тэд мэджээ. Гэвч хятад улсын єрх бvр нэг хvvхэдтэй байх журам болон дэлхий даяарх бусад зоригтой ажлуудын vр дvнд vvнийг удаашруулжээ. Гэсэн ч энэ vйл явдал болно гэдэгт тэд итгэж байна. 2014 он гэхэд дэлхийн хvн ам 2 дахин их болох тооцоо одоогийн байдлаар гараад байна. Хэрвээ ийм зvйл болвол дэлхий дээрх бvх амьдрал мєхєх буюу эсвэл тэд vхэхийг хvсэх болно гэдгийг компьютер загварчлал харуулж байгаа ба учир нь НVБ-ын vзэж байгаагаар одоогийн 6 тэрбум хvн ам хамтдаа дєнгєн данган амьдарч байгаа аж.

Дэлхий дээр 11-12 тэрбум хvн байвал та юу болохыг тєсєєлж чадах уу? Ямар ч байсан єнєєгийн энэ системээр бол ингэх ямар ч боломжгvй, ямар ч арга зам байхгvй.Тиймээс хэрвээ та НVБ-д байгаад ийм гамшиг нvvрлэж болзошгvй байгааг мэдсэн бол юу хийх байсан бэ? Vvнийг хийсэн хvмvvсийг би шvvх гэсэнгvй, зvгээр л єєрсдийгєє тэр агуу их хvчний оронд тавиад vз. Ямар нэг зvйлийг єєрчлєхгvй бол дэлхий яг л нурах гэж байгаа хатуу хана хэрэм шиг болсныг та олж харна. Тиймээс тэд шийдвэр гаргаж, доктор Стрекер тэрхvv сануулгаа телевизээр гаргасан. НVБ 11 тэрбум хvн ханыг нураахын тулд яг тэр vед дэлхийн хvн амын дєрєвний гурвыг нь алж чадах тахлын вирус бий болгохоор шийджээ. Єєрєєр хэлбэл хvн амыг 11 тэрбум болж єсгєхийн оронд тэд одоогийн хvн амын тоог ¾-аар бууруулахыг хvсчээ. Тэрээр хvн амын ¾ хувийн тоог vзvvлсэн юм. Тэрээр дэлхийн хvн амын ¾ -ийг устгахаар тєлєвлєсєн НVБ-ын байгууллагын жинхэнэ бичиг баримтыг vзvvлсэн билээ. Доктор Стрекер НVБ vvнийг хэрхэн хийснийг шинжлэх ухааны vндэслэлтэйгээр яг таг vзvvлсэн. Тэд хонь болон vхрээс вирус авч тэдгээрийг хольж нийлvvлээд тусгай аргаар ДОХ-ын вирусыг гарган авчээ. Гэвч тэр vvнийг тараахынхаа ємнє эмчлэх аргыг нь бас олсон байна. Доктор Стрекерийн ярьснаар бол засгийн газрууд эмчилгээг нь мэдэж байгаа аж. Vvнийг хийж байсан хvмvvс болон тvvх vvнийг гэрчлэх болно: энэ бол урьдаас тогтоосон зvйл байв: тэд харууд болон гомосексvvдийг сонгон авсан байжээ.Хайтид гомосексчvvдийн дунд В гепатитийн тахал дэлгэрч, тэдэнд В гепатитийн вакцин хийх хэрэгтэй болсон. Тиймээс НVБ-ын тєлєєлєгчид В гепатитын вакцин дотор ДОХ-ын вирусыг хамт хийж бvх хvмvvсийг тарьжээ.

Доктор Стрекерийнхээр уг вирус эхэлж ингэж тархсан байна. Vvнийг vнэн гэдгийг нотлох єєр нэг нотолгоо гэвэл дэлхийн бусад нутгуудаар уг вируст гомосексчvvд илvv єртєєгvй байгаа явдал юм. Хамгийн багаар бодоход 75 сая хvн нь ДОХ-той Африкт эрэгтэй эмэгтэйчvvдийн халдварын хувь нь бvр эхнээсээ л бараг тэнцvv буюу 50-50 хувь байгаа юм. Зєвхєн Хайтид, хожим нь АНУ-д халдвар гомосексчvvдийн дунд илvvтэй их тархсан байна. Энэ улсад юу болж байгааг аваад vзвэл одоо эмэгтэйчvvдийн дунд халдвар маш хурдан тархаж байна. Байгаль vvнийг удахгvй тэнцвэржvvлэх бєгєєд удахгvй та халдвар авсан эрэгтэй эмэгтэй хvмvvсийн тоо дэлхий дээр хаа сайгvй тэнцvv болсон байхыг vзэх болно. Энэ бол гейчvvдийн євчин огт биш-ингэж vзсэнээр юу ч хийж чадахгvй. Энэ бол vvнийг анхнаас нь хийсэн хvмvvсийн урьдчлан тогтоосноор нь явагдах болж байна.Доктор Стрекерийнхээр энэ євчнийг vvсгэн бий болгох гар хєл нь болсон ДЭМБ /Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллага/ одоо єєр бусад євчнvvд дээр ажиллаж байгаа ба эмч нар нь дэлхийд хаа сайгvй тархжээ. Жишээ нь хорт хавдрыг аваад vзье: эмч нар хорт хавдрыг хоол хvнс, бохирдолоос биш, харин агаар дуслын зам, ус зэргээр халдварладаг болгохоор ажиллаж байна. Гэвч хорт хавдрын вирусууд олон янз байдаггvй, маш цєєн ба тийм болох магадлал маш бага. Хэдийгээр боломж маш бага боловч болж болно. Харин ДОХ-ын тухайд гэвэл 6,561,000,000,000,000 тєрлийн єєр єєр вирус байдаг бєгєєд энэ бол агуу их тоо юм. Цаг тутамд хvмvvс ДОХ тусч, урьд ємнє хэн ч vзэж харж байгаагvй энэ тєрлийн шинэ брэнд-вирус vvсч байна.

Энэ нь зайлшгvй гэсэн vг бєгєєд математик утгаараа бол энэ нь зєвхєн л цаг хугацааны асуудал бєгєєд ДОХ дэлхий даяар яг л ханиад шиг тархах болно. ДОХ-ын тvргэн тархалтын хэлбэр аль хэдийнээ эхэлснийг хvлээн зєвшєєрсєн гэсэн тvvх дэлхий даяар ДЭМБ-ийг тойрон яригдаж байна. 1990-1991 оны орчимд ДЭМБ 1400 гишvvн бvхий африкийн нэг омгийн хvvхдээс нь авахуулаад хєгшид хvртэл шинжилгээ хийгээд санаанд оромгvй гишvvд нь хvртэл ДОХ-той байгааг илрvvлжээ. ДЭМБ энэ вирусыг бараг л агаар дусал болон усаар дамждаг болжээ гэж нууцаар зарлах vед энэ нь энгийн нэг ханиад шиг аймшигтай хурдтай дэлгэрэх болно. Єєр шинэ євчнvvд гарахад ердєє хэдхээн жилvvд шаардагдана. Хэрвээ ийм зvйл болбол та єєрийгєє аврагдана гэж vзэж байна уу?



ХАМГААЛАГДСАН БУЛШ

Төв Азийн хэвлийг ороосон Хятадын алдарт цагаан хэрмийг бариулсан эртний хаан Ши Хуандийг түүнд зориулан байгуулагдсан, газар доорхи асар олон суваг шуудуугаар холбогдсон булшны бүхэл бүтэн байгууламжид нойрсож буй ажээ.
Сима Чиан хэмээх түүхийн бичээч манай он тооллоос өмнөх 2 дугаар зуунд бичихдээ, энэхүү булшны эргэн тойронд газрын доогуур урсах мөнгөн усны гол хамгаалж байсан бөгөөд тэрхүү мөнгөн усан голыг хүмүүс гаднаас нь ямар нэгэн механизмаар хөдөлгөөнд байнга оруулж урсгалтай болгож байсан ажээ. Хэдийгээр Сима Чиан нь олонд алдаршсан нэр хүнд бүхий түүхийн бичээч байсан боловч хүмүүс түүний бичсэн энэхүү зүйлийг ямар нэгэн домог хэмээн үзэж нэг их тоохгүй байсан байна.

Гэвч сүүлийн үеийн дээрх газарт хийсэн малтлагууд нь Чианы бичсэн зүйлсийн үнэн бодитойг улам ихээр нотлох болсон ажээ. Guangming Daily хэмээх хятадын албан ёсны сонинд мэдээллэхдээ, дээрх булшны эргэн тойронд хийсэн химийн шинжилгээгээр энэ орчинд мөнгөн усны агуулга ердийнхөөс асар их хэмжээтэй байгааг нотолсон ажээ. Сима Чианы бичсэн түүхийн баримт бичгүүд дахин эрдэмтдийн итгэлийг хүлээсний нэгэн илрэл бол тэрхүү булшийг ухах ажил цаашид маш хянамгай байдалд маш удаан, нухацтай явагдаж байгаагаас харагдаж байгаа ажээ. Учир нь Чианы түүхийн бичээст бичихдээ, “Мөн энэхүү булшийг хөндөхөөр зориглосон хэн боловч тусгай төхөөрөмжилсөн оньсон занганд оногдох буюу бусад хамгаалалтын зэвсэгт лавтай өртөн хөнөөгдөнө ” хэмээсэн байна.

СУЙА ОТГИЙНХОН

Амазонк мөрний хавь газар шигүү ой тайгын дотор индианчуудын Суйа (дорвогор уруултай) хэмээх отгийнхон нь амьдардаг. Хүн амын нийт тоо нь 60 орчим.
Эдний заншил ёсоор эхнэртэй болсон эрэгтэйчүүдийн доод уруулыг цоолж, тойрог нь 5-7 см, бүдүүн нь 2 см бүхий цагираг хийдэг байна. Энэ нь өрхийн “тэргүүлэгчид” үзүүлдэг хамгийн өндөр хүндэтгэлийн тэмдэг аж. Цагариг хийлгэсэн Суйа хүн түүнийг уруулаас нь огт салгадаггүй. Зөвхөн усанд ороход цагаригаа түр авч тавиад, нүүрээ гараараа дарж сууж биеэ угаадаг бөгөөд биеэ угааж гүйцсэн дор нь цагаригаа дахин хийж авдаг. Тэд цагариггүйгээр хүнд харагдахаас маш их ичдэг авч ямар ч хувцас хунаргүй нүцгэн шалдан явахаас ер ичдэггүй юм. Тэд усанд орсны дараа цагаригныхаа дээд тал болон уруулаа улаан будгаар будахаас гадна чихэндээ зүүсэн цагаригаа (ээмэг) шохойгоор будаж, хөмсөг, сормуус, уруулаа бас улаан будгаар буддаг байна. Биеэ ингэж будсан хүнийг тэд маш их гоё “хувцасласан” гэж үздэг.

Суйа отогтонгуудын дотор отгийн толгойлогч Пентоти л гурван эхнэртэй байна. Том эхнэр нь бүх аялалд нөхрөө дагаж явдаг, дунд эхнэр нь дал модны навчаар утас ээрж, юм нэхдэг ба бага эхнэр нь хоол хийдэг байна. Хоолонд голдуу загасны мах хэрэглэдэг бөгөөд сав суулгыг шавраар хийдэг юм.

КИМОНОГИЙН ХАРААЛ

Хараал хүрсэн хувцас, түүнээс нь шалтгаалан эзэнд нь элдэв хохирол учирсан тухай маш олон мэдээлэл байдаг боловч 17-р зууны үед нэгэн японы Кимоно шиг ихээхэн дуулиантай хэрэг үүсгэж, хор хохирол гаргасан зүйл тэмдэглэгдээгүй ажээ.
Токио хотноо аж төрдөг нэгэн айлын эхнэр нөхөр хоёр охиноо насанд хүрэхэд нь ганган кимоно бэлэглэхээр болжээ. Гэвч охин нь төрсөн өдрөөсөө яг дөрөв хоногийн өмнө гэнэтийн өвчнөөр өөд болжээ. Ганган кимоно нь дунд охинд нь очив. Гэвч дунд охин нь мөн л төрсөн өдрөөрөө кимоног өмсөхөөсөө дөрвөн өдрийн өмнө аянганд ниргүүлж нас барсан байна. Кимоно нь хамгийн бага охинд нь очсон ч мөн л насанд хүрэх баяраасаа дөрөв хоногийн өмнө галзуу үнэгэнд хазуулан нас барсан аж. Ийм явдлын дараа хөөрхий эцэг, эх хоёр нь кимоноод учир байна гэж сэжиглээд ламд үзүүлжээ.
Тэгтэл ламтан кимоно нь хараалтай шатаах хэрэгтэй гэж зөвлөв. Ламын үгээр кимоноог гэрийнхээ гадаа шатааж байтал нь гэнэт хүчтэй салхи дэгдэж, цогийг нь ийш тийш шидлэн хотыг тэр аяар нь хамран Токио хотын 1/4 хэсгийг шатаасан аймшигтай түймэр дэгдсэн байна.
1657 онд Токио хотноо гарсан энэ түймрээр 300 сүм, 500 орд харш, 61 гүүр, есөн мянган лангуу юу ч үгүй шатаж, 100 мянга гаруй хүний амь хохирсон юм.

GLOOMY SUNDAY ХЭМЭЭХ НЭГЭН ДУУ…

1933 онд анх Унгарын зохиолч Reszo Seress гэж хүн зохиосон бөгөөд тэр цагаас хойш 17 хүн амиа хорлосон нь бүгд энэ дуутай ямар нэг байдлаар холбоотой болж энэ дууг Унгарт хориглосон байна…

Унгарт хориглогдсон төдийгүй АНУ-д ч хориглогдсон байна. Шалтгаан нь ойлгомжтой. Амиа хорлосон хүний сүүлд үлдээсэн захиан дээр нь энэ дууны үг байдаг байж. Мөн The Suicide Sonд гэж дэлхий даяар алдаршсан билээ. Rezso Seress гэгч 1933 онд зохиосон юм байна. Тэрээр энэ дууг ийм зүйлд хүргэнэ гэж огт бодоогүй байсан байх. Энэ дуугаа хүмүүст хүргэхэд түүнд дуулах дуучин хэрэгтэй байлаа. Энэ үед дуучин олоход үнэхээр хэцүү байж. Нэгэн дуучинд санал болгохдоо “Энэ дуу гунигтай бишээ. Энэ бол аймаар муухай гомдол цөхрөлийн дуу” гэж хэлжээ. Эцэст нь тэрээр дуугаа олонд хүргэж чадсан юм. Анх гарсан долоо хоногтоо л gloomy Sunday best seller болсон юм. Rezso Seress өөрийн сүйт хайрт бүсгүйдээ холбоо барьж энэ тухайгаа олонд хүргэх төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл дараагийн өдөр сүйт бүсгүй нь амиа хорлож нас барсан байлаа. Харин түүний хажууд нэг жижигхэн цаас байсан байж. Түүн дээр нь Gloomy Sunday гэж бичиг байжээ.

Хамгийн гол нь сүйт бүсгүй нь Gloomy Sunday дууг сонсоод амиа хорлосон байна. Харин зохиогч залуу маань энэ дууныхаа тухай “Би гэмтсэн үедээ энэ дууг зохиосон үхлийн дунд зогсож байна гэж надад бодогдсон. Тэгээд би бүх сэтгэл зүрхэн дэх харуусал гомдлоо энэ дуундаа хийсэн. Тийм болохоор энэ дуу бусдад яг энэ шиг санагдсан байх” гэжээ. Тэрээр 1933 онд дуугаа зохиогоод 1968 онд байшин дээрээсээ үсэрч амиа хорлосон байна. Хамгийн хачирхалтай нь тэр өдөр Sunday байсан байна. Мөн 1997 онд Billy mackenzie энэ дууг дуулаад аавынхаа гэрийн ойролцоо амиа хорлосон байна. The Associates гэдэг хамтлаг 1982 онд billie holiday-гийн хувилбарыг дуулаад амиа хорлосон байна. Бас holiday-ийн хувилбар simpson хүүхэлдэйн киноны Treehouse of Horror XVII гэдэг анги дээр гардаг юм байна. Энэ дуу 100-гаад хүний амь насыг авч оджээ. Мөн нэгэн 14 настай охин усанд живж амиа хорложээ. Хэдэн хүн энэ дууны нотыг авч явж байгаад бас амиа хорлож үхжээ. Мөн энэ дууг тайзан дээр хөгжимдөж тоглож байхад түүнийг үзэж байсан хэдэн хүн өөрийгөө буудаж амиа хорлосон гээд олон баримт байдаг байна.


LITERAL ENGLISH TRANSLATION:

It is autumn and the leaves are falling
All love has died on earth
The wind is weeping with sorrowful tears
My heart will never hope for a new spring again
My tears and my sorrows are all in vain
People are heartless, greedy and wicked...

Love has died!

The world has come to its end, hope has ceased to have a meaning
Cities are being wiped out, shrapnel is making music
Meadows are coloured red with human blood
There are dead people on the streets everywhere
I will say another quiet prayer:
People are sinners, Lord, they make mistakes...

The world has ended!

Gloomy Sunday lyrics
Sunday is Gloomy,
My hours are slumberless,
Dearest the shadows
I live with are numberless
Little white flowers will
never awaken you
Not where the black coach
of sorrow has taken you
Angels have no thought of
ever returning you
Would they be angry
if I thought of joining you
Gloomy Sunday!

Sunday is gloomy
with shadows I spend it all
My heart and I have
decided to end it all
Soon there'll be candles
and prayers that are said,
I know, but let them not weep,
let them know
that I'm glad to go

Death is no dream,
for in death I'm caressing you
With the last breath of my
soul I'll be blessing you

Gloomy Sunday
Dreaming
I was only dreaming
I wake and I find you
asleep in the deep of
my heart dear

Darling I hope that my dream
never haunted you
My heart is telling you
how much I wanted you
Gloomy Sunday
Gloomy Sunday



      




“Алагдсан” хятад иргэн 10 жилийн дараа амьд байна


Зодооны үеэр хутгалуулж амиа алдсан гэж тооцогдсон Хятадын нэгэн иргэн төрөлх хотдоо амьд сэрүүн эсэн мэнд хүрч ирсэн явдал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд орлоо. Энэ нь түүнийг алсан гэгдсэн хүнийг дарамтлах замаар цагдаагийнхан мэдүүлэг авсан байж болзошгүй гэсэн сэрдлэг төрүүлж байна гэж “Reuters” агентлаг Бээжин хотоос мэдээллээ.

Хүн алсан хэрэгт буруутгагдан яллагдсан байсан Zhao Zouhai-г Henan хотын шүүхээс цагаатгаж, өнгөрсөн Бямба гаригт сулласан талаар Хятадын “Xinhua” агентлаг мэдээлсэн. Иргэн Zhao Zhenshang-ыг алсан хэрэгт нь түүнд 29 жилийн ял оноосон байснаас Zhao Zouhai шоронд 10 жилийг нь өнгөрүүлсэн байна. Зодоон болсноос хойш жилийн дараа тэдний тосгоны ойролцоо толгойгүй цогцос олдсон бөгөөд хохирогчийг алсан гэж Zhao байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэ оны тавдугаар сарын хоёрны өдөр Zhao Zhenshang-ыг нийгмийн халамжийн тэтгэлэг авахаар тосгондоо очиход нь хүмүүс түүнийг танисан байна. Тэрээр зодоон болсны дараа зугатсан, учир нь тэрээр одоо шоронд байгаа Zhao-г зодооны үед алагдсан учраас өөрийг нь баривчлах байх гэж бодсон гэж тайлбарласан байна. Хятадын шүүх систем ял оноохдоо яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг чухал баримт болгож ашигладаг тул цагдаагийнхан хэргийг хаахын тулд сэжигтэнд хүч хэрэглэх сонирхол ихтэй байдаг. Хятадын цагдаагийн газрын мэдэлд байдаг урьдчилан хорих газар өнгөрсөн жил нэлээд хэдэн хүн нас барсан хэрэг гарсан тул урьдчилан хорих газрыг цагдаагийн газрын мэдлээс гаргаж Шүүх яаманд шилжүүлэх хэрэгтэй гэсэн асуудал тавигдаж байгаа.

Дээрхтэй төстэй явдал өмнө нь бас Хятадад гарч байсан. Hubei мужид эхнэрээ алсан хэргээр нөхөр She Xianglin нь ял авч шоронд орсон. She–г буруугүй гэж мэдүүлэг өгсөн хамаатнууд нь мөн худал мэдүүлэг өгсөн хэргээр шоронд орсон. Түүнээс хойш арваад жилийн дараа эхнэр нь амьд сэрүүн байгаа нь ил болж байсан. Түүнээс хойш Хятадын шүүх цаазаар авах ял оноохдоо илүү няхуур болж, аудит хийдэг болсон.
Шоронд орсон Zhao-гийн ах нь “Dahe Newspaper” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр цагдаа нар түүгээр худал мэдүүлэг өгүүлэхийн тулд чилитэй ус уулгаж, толгой дээр нь гал асаадаг байсан гэж ярьсан. Zhao хүн амины хэргээр цаазаар авахуулах дөхсөн ч сүүлд нь түүний цаазаар авах ялыг нь хорих ялаар сольж шийтгэсэн. Шоронд байх үед нь түүний эхнэр нь салж өөр хүнтэй суусан бөгөөд дөрвөн хүүхдийн гурав нь өөр айлуудад өргүүлсэн байна гэж “China Daily” сонинд бичжээ. 

No comments:

Post a Comment